> 사업현황 > 활동소식
    제목 : 2008 оны эхний хагасын үйл ажиллагааны тайлан
 작성자 : 관리자 2008.06.27 11:45:30, 조회 2,070 

Download : CIMG1652.JPG
Сайн байцгаана уу? Цаг агаар дулаарахын зэрэгцээ зүлэг ногоо улам бүр ногоорч зуны сайхан улирал эхэллээ. Та бүхэн аз жаргал, сайн сайхныг хүсэхийн ялдамд КОМЕКС нийгэмлэгийн 2008 оны эхний хагасын үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцуулъя. Та бүхэн харамгүй их дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд Монгол улстай иргэний түвшин дэх итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр улсын хөгжлийн үндэс суурь болж байна. Энэ оны эхний хагаст хоёр улсын орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын харилцааг дэмжиж, Монгол хөрөнгө оруулалах хүсэлтэй Солонгосын аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, хоёр улсын нөлөө бүхий хүмүүсийг урих буюу харилцан айлчлах ажлыг хэрэгжүүллээ. Гёнги аймгийн итгэмжлэлээр МУ-ын ШУТИС-т технологийн сургалт, Баянхонгор аймагт хүрээлэн буй орчинг сайжруулах төслийг хэрэгжүүлэн Монголд 150,000 м2 талбай бүхий Мод үржүүлгийн газар байгуулснаар жилд 20 саяас дээш суулгац гаргаж авахаар төлөвлөж байна. Мөн 300 ширхэг нотбүк IT Паркад, оффисын тавилга 40 фитийн 2 контейнераар, 500 ширхэг тусламжийн хувцас Монголд илгээсэн болно. Нийгэмлэгээс Солонгост оюутан зуучлан, тэтгэлэг олгож, Солонгост суралцагч Оюутны холбоотой хамтран ажилласнаар боловсролын салбарт харилцааг нэмэгдүүлж, хоёр улсын тэргүүдийн тохиролцсон ХАА-г хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд Солонгосын хөрөнгө оруулагчдыг Монголд нэвтрэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Солонгосын шилдэг номыг монгол хэлнээ орчуулан хэвлэж Монгол иргэдэд түгээснээр хоёр улсын соёлын харилцааны төслийг хэрэгжүүлж байна. ТББ-ын үйл ажиллагааны хүрээнд Солонгост ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд зөвөлгөө өгч эрх ашгийг нь нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, Монгол улсын Засгийн газрын хамтаар шороон хулгана жилийн зурхайн засал номын буяны арга хэмжээг зохион явуулсан билээ. Харин БНСУ-д суугаа Монгол иргэдэд зориулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хоёр дахь удаагийн соёлын арга хэмжээг хөрөнгийн байдлаас шалтгаалж дараа жилд хэрэгжүүлэхээр болж хойшлуулав. Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Баярлалаа. 2008. 7. 1 Хүндэтгэсэн, МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАРИЛЦААГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН